2011-03-30,14:04

Сурагчдад өгөх зөвлөгөө

     Сурагч сурах үйлийг өөрөө хэрхэн ухамсартай энгийн аргуудаас гүйцэтгэж сурах вэ?  

1. Сурах хөдөлмөрөө зохион байгуулах арга 
а/ Сурагч ангидаа: Хичээл эхлэхийн өмнө ширээн дээр ном,дэвтэр ..... г.м хичээлийн хэрэглэлийг гаргаж эмх цэгцтэй байрлуулах, ном дэвтрээ хавтаслаж цэвэрхэн гамтай эдэлнэ.
  • 1-р цаг орох хичээл хамгийн дээр түүний араас 2,3, ..... -р цагийн хичээлүүдийг тавина. 
  • Ороод дууссан хичээлийг хамгийн доор хийх маягаар явсаар сүүлчийн цагийн хичээл дээр гарч ирнэ.
  • Хичээлийн төгсгөлд бүх зүйлээ цүнхэлнэ. б/ Сурагч гэртээ: Өөртөө тохирсон биелэх боломжтой цагийн хуваарь гаргаж мөрдөх,ном дэвтрээ эмх цэгтэй тавих булантай байх
2. Сурагч хүний амжилттай сурахын үндэс нь багаасаа багшийн өгсөн гэрийн даалгаврыг тогтмол хийж сурсан байх
  • Багш санамжийг өгнө. 
  • Сурагч багшийн өгсөн тайлбар, зааврыг анхааралтай сонсох
Гэрийн даалгаварт: 2-р ангийн сурагч өдөрт 2ц-2.5ц зарцуулна. Унших хичээлийн даалгавар 30-35мин,бичих хичээлийн даалгавар 20-25 мин, бусад хичээл 20 минутаас хэтрэхгүй. 
3. Ном сурах бичигтэй яаж ажиллах, түүнтэй хэрхэн харьцах үйлдлүүдэд суралцана. Энэ нь цаашид түүний насан турш хэрэглэгдэх чухал аргын нэг мөн.


бичсэн: Erka05 төрөл: СХЗ эцэг эхчүүдэд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 855

Сэтгэгдэл:

баярлах
Бичсэн: tulga0513 хэзээ: 12:39, 2011-05-05 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)