Түргэн гар
1.4-5 удаа уншаад, утгыг нь сайн ойлгон аав ээждээ ярьж өгөөрэй.
2. 2 удаа хуулаад, цээжээр бичээрэй.
3. Ойлгосноо зургаар үзүүлээрэй.
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга халбага зэхчихсэн байдаг аж. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж:
- Миний хүү аяга халбага угааж цэвэрлэ гэхэд дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь:
- Ээж ээ , ахын хоёр гар алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл, Баадай дээлээ нөмрөөд хоёр гараа өмднийхөө халаасанд хийчхээд хэнэггүй зогсож байжээ.
...